Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 28 дугаар тогтоолоор 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/763 дугаар захирамжаар Захирал, Ерөнхий инженер, 5 нэгж, нийт 365 орон тоо батлагдсан.
Тус газар нь Улаанбаатар хотын баруун урд бүсэд 12 чиглэлд 105 тээврийн хэрэгсэлтэйгээр нийтийн тээврийн үйлчилгээг хариуцан үйл ажиллагаагаа явуулж байна.
Аюулгүй ажиллагаа ба тогтвортой хөгжил Үйлчилгээний соёл, чанар, хүртээмж Хөгжил ба сайжруулалт Мэргэшсэн хүний нөөц Ёс зүй ба хариуцлага
Бид үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг эрхэмлэн, олон улсын стандартад нийцсэн нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж, салбартаа үлгэр жишээ байгууллага байж, нийгэмд бодит хувь нэмэр оруулна
Нийтийн тээврийн салбартаа тэргүүлэгч, ОУ-ын стандартыг хэрэгжүүлэгч, жишиг байгууллага байх
Нийслэлийн Нийтийн тээврийн салбарт байгальд ээлтэй, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх замаар оновчтой, хүртээмжтэй, иргэдэд ээлтэй тээврийн үйлчилгээг Олон улсын стандартад нийцүүлэн хүргэнэ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Морингийн даваа, Өөрийн байр