icon - In Админ    icon 0

Ц. МЯГМАРСҮРЭН: НИЙТИЙН ТЭЭВРЭЭР СОЁЛТОЙ БОЛОВСОН ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

НТБГ, Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан "Замын хөдөлгөөний дүрэм, Нийтийн тээврийн стандарт" сэдэвт сургалтад "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын жолооч, албан хаагчид хамрагдлаа. Тус сургалтаар
-Замын хөдөлгөөний дүрэм
- Нийтийн тээврийн үйлчилгээний стандарт
- Өдөр тутмын зааварчилгааг Бөх бат программаас тогтмол авч гарын үсгээр баталгаажуулж хэвшүүлэх
- Ажлын байрандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах
- Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
- Монгол Улсын MNS4969:2000 стандартыг хэрэгжүүлэх, хэвшүүлэх сэдвүүдийн хүрээнд холбогдох байгууллагын эрх бүхий албан хаагчид сургалт орж, жолооч нарын сонирхсон асуулт, маршрут чиглэлийн талаар санал солилцлоо.


Share

(0)

"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ