icon - In Админ    icon 0

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ-ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Зөвшөөрлийн тухай хуулийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь хэсэгт зааснаар хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээг хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх эрх зүйн зохицуулалт нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжсэн. Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1121 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус газрын даргын 2024 оны А/112 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг магадлан шалгах” ажлын хэсгүүд аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг магадлан шалгаж, тусгай зөвшөөрөл олгох талаар санал боловсруулж, Комиссын хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ.

Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэгт заасан, комиссын удирдамжаар баталсан нөхцөл, шаардлагыг дараах байдлаар хангасан байна. Үүнд:

Д/д

Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлага

Нөхцөл, шаардлагыг хангаж байгаа байдал

1

Нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байхаас гадна тээвэрлэгчийн хариуцлагын даатгалтай байх

Хангасан

2

Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх; 

Хангасан

3

Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;

Хангасан

4

Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх;

Хангасан

5

МУ-ын стандартад заасан шаардлагыг хангасан байх;

Хангасан

6

Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байдал;

Хангасан

7

Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх;

Хангасан

8

Цахим төлбөрийн баримтын системд холбогдон байх;

Хангасан

9

Тохирлын үнэлгээ хийгдсэн байх (Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13.2, 13.4, МУ-ын ЗГ-ын 2018-оны 291-р тогтоол)

Хангасан

 

Нөхцөл, шаардлагыг хангаж буй байдал, нийт

Хангасан

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Тээврийн зохицуулалт хариуцсан, ахлах мэргэжилтэн Х.Баасансүрэн

Холбоо барих утас: 11312175

Цахим шуудан: baasansuren.khishigdavaa@gmail.com

Share

(0)

"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ