Албан хаагчдын нэгдсэн хуралдаан зохиогдож, шагнал гардууллаа
“Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын удирдлага, албан хаагчдын нэгдсэн хурал зохион байгуулагдаж байгууллагын дотоод үйл ажиллагаа, төлөвлөгөө, ажил үүргийн биелэлтийг хэлэлцэж, хэлтэс нэгжийн удирлагууд хариуцсан чиглэлийн дагуу нийт албан хаагчдад мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Хурлыг нээж НИТХ-ын төлөөлөгч, Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын захирал Д.Жавхлан хэлсэн үгэндээ манай байгууллага нь Улаанбаатар хотын иргэдэд тасралтгүй, тав тухтай, соёлтой нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх үүрэгтэйг онцлоод , байгууллагын бүтэц орон тоо, ажилчид албан хаагчдын ажлын байрны тохижилт, автобаазын гадна тохижилтын явц, Автобусны автомат угаалга, Yutong үйлдвэрийн албан ёсны засварын төв авто баазад байгуулагдаж буй зэрэг шийдвэрлэж, хөрөнгө оруулалт хийгдсэн ажлуудын талаарх мэдээлэл өглөө. Мөн Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс, I,II,II хэсгүүдээс шалгарсан "Шилдэг жолооч" нарыг шагнаж урамшуулан, байгууллагын албан хаагчдад Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан "АВТОТЭЭВРИЙН-100 ЖИЛ" ойн медаль гардуулж, гавьяаны амралтандаа гарч буй ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.
Хурлын явцад Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Даариймаа, Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн, Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга А.Алтангэрэл, Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ганболд, Техник технологийн хэлтсийн дарга Д.Сүхбат нар мэдээлэл хийж, албан хаагчидтай санал солилцож, мэдээллээр хангаж ажиллаа. Мөн байгууллагын удирдлагууд амжилт гаргаж шагнагдсан ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, баяр хүргэлээ.





















(0)