image description
icon - In Админ    icon 0

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газар, "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгууллагын албан хаагчид хамрагдлаа.

Сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Г.Баярцэцэг удирдан явуулж нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах ёстой гэдгийг онцлов.

Мөн авлигаас сэргийлэх, албан тушаалаа ашиглан ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, хэрхэн ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллах, ашиг сонирхлыг зөрчлийг урьдчилан сэргийлэх, хориглох хязгаарлах, шийдвэрлэх, хариуцлага тооцох зэргээр зохицуулдаг зэрэг албан хаагчдын зайлшгүй мэдвэл зохих мэдээллийг өглөө.

Тус сургалт нь зөвхөн илтгэгч ярьж мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна сонсогчидтойгоо харилцан ярилцаж, санаатай болон санамсаргүй байдлаас болж авлигын хэрэгтэй холбогдвол түүнийгээ хэрхэн зөв шийдэх, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн агуулгын хүрээнд явагдаж албан хаагчид идэвхитэй оролцсон, ажил хэрэгч, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.


Share

(0)

"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ