image description
icon - In Админ    icon 0

Галын аюулгүй ажиллагааны сургалт зохион байгууллаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагаатай холбогдуулан “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ нь Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран “Галын аюулгүй байдал, Эмнэлгийн анхан шатны тусламж сургалтыг зохион байгуулж 75 ажилтан, албан хаагчдыг хамрууллаа.

Тус сургалтад Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн салааны дэслэгч А.Бахдаулет
- Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж. Галын аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах дүрэм, журам
- Байгууллагын гал түймрийн эрсдэлийг үнэлэх арга зүй. Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Түлэгдэлт ба угаарын хийд хордолтын тухай ойлголт, түүнд үзүүлэх анхны тусламж
Улаан загалмайн хорооны эрүүл мэнд, нийгэм хамгаалал хөтөлбөр хариуцсан ажилтан Э.Бат-очир
- Эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж, DRHABCDE зарчим, зүрх уушгины сэхээн амьдруулалт (CPR), хахалт, цус алдалт зэрэг сэдвүүдээр орлоо.

Өнөөдрийн сургалт ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас сэргийлэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах арга хэмжээнд дадах, мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой өгөөжтэй арга хэмжээ болсныг “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын ХАБЭА-н албаны дарга Л.Хажид онцлов


Share

(0)

"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ