Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 81% гүйцэтгэлтэй байна.
•
Дулаан хангамж – 87.4%
•
Цахилгаан хангамж – 65%
•
ОНӨААТҮГ (Орон сууц, нийтийн аж ахуй) – 76%
•
Ус сувгийн удирдах газар – 76%
•
Халаалтын зуух – 75%
•
Нийтийн зориулалттай цахилгаан шатны шинэчлэл – 75%
•
Дүүргийн угсармал орон сууцны дулаалга – 71%
•
Үерийн далан, сувгийн ажил – 82.5%
•
Авто замын шинэчлэл – 85%
•
Боловсролын салбар – 75%
•
Эрүүл мэндийн салбар – 92 ажил хэрэгжүүлж байгаагаас 78 нь дууссан, 14 хэрэгжиж байгаа, гүйцэтгэл 87.5%
Парк шинэчлэлт
2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр:
• Хог тээвэр
• Зам, талбайн цэвэрлэгээ
• Усны барилга байгууламжийн үйлчилгээ
эдгээрийн зориулалттай нийт 240 ширхэг тусгай зориулалтын машин, механизмын парк шинэчлэл хийгдлээ. ![]()
![]()
Эдгээр ажлын хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй асуудлуудын талаар зөвлөгөөнөөр хэлэлцэж, холбогдох чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.
(0)